Бидний тухай
Үндэсний үйлдвэрлэгч “Аз жаргалыг өлгийднө” уриатай “Angel Baby” оёдлын үйлдвэр нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монголдоо анхдагч Монгол ахуйд нийцсэн ЭКО өлгийний иж бүрдлүүд болон нярай хүүхдэд зориулсан 20-иод нэр төрлийн 100 гаруй оёмол бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байна. Тус хамт олон даавууны дээжийг тогтмол хугацаанд шинжилгээнд хамруулж, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчинд үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ бүтээгдэхүүнийхээ чанар, стандартад онцгой анхаарч ажилладаг. “Angel Baby” оёдлын үйлдвэр Улаанбаатар хотод нярай болон 0-8 насны хүүхдийн хувцасны төрөлжсөн төв 6 салбар дэлгүүртэйгээс гадна орон нутгийн хэмжээнд 30 гаруй гэрээт борлуулалтын цэгээр дамжуулан хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ хүргэж байна.
АЗ ЖАРГАЛЫГ ӨЛГИЙДСӨН 15 ЖИЛ гэдэг урт хугацаа шиг хэрнээ хийж бүтээх, илүү сайжруулах хүсэлдээ хөтлөгдөн явахад маш хурдан өнгөрчээ Angel Baby-г Хамтдаа бүтээлцсэн хэрэглэгчид, хамтран ажиллагсад, ажлын хамт олондоо баярлалаа...